ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утаатай тэмцэж яах юм, маск зүүчихье

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-16

Улсынхаа нийслэлийг утаатай байлгах нь унацтай бизнесийн нэг ажээ. Манай эрх баригч нар Улаанбаатар хотоо утаагүй байлгах гэж их тэмцсэн хөөрхий. Төрийн эрх баригч нар маань сүүлийн 10 гаруй жил утаагүй зуух тарааж, гэр хорооллынхонд буян үйлдсэн. Тэр олон жилийн үр дүнд нийслэл хотын маань утаа багасах биш улам ихэссэн.

Харин утаатай тэмцсэний үр дүнд хэдэн муу дарга нар маань багагүй хөрөнгөжиж, халаасаа дүүргэж авсан. Нийслэл хот маань утаагүй байсан бол дарга нар ингэж хагартлаа баяжиж чадахгүй байсан. Харин энэ жилээс утаатай тэмцэхээ зогсоож байгаа бололтой юм. Утаа гэж ярихаа болиод маск тарааж байгаа сурагтай. Гандангийн лам нар маск тараалаа ч гэх шиг.

Сургуулийн бүх хүүхдийг маскаар хангая гэсэн яриа ч явж байна. Удахгүй УИХ-ын гишүүдийн нэртэй маскаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гангарах л үлдээд байна. Ийм эгзэгтэй цаг мөчид маскны аяныг идэвхитэй өрнүүлбэл яасан юм. Утаатай тэмцэж дарга нар нь баяжсан юм чинь одоо хэдэн муу борчууд нь маск хийж, хэд гурван бор төгрөг халаасандаа хийхэд болохгүй юм алга.

Шүүдэггүй маск, шүүлтүүртэй маск, даавуун маск, давхар шүүлтүүртэй маск, энгийн маск, элит маск гээд л янз бүрээр нь утаанбаатар хотдоо хордож яваа хэдэн борчууд чинь хийж, амжиргаагаа залгуулах хэдэн төгрөг халаасандаа хийж үзэг л дээ. Эрх баригчид арай маскны бизнес руу хутгалдаж нэр, нүүрээ барахгүй байлгүй. Энэ л бидний эсцийн сонголт болоод байна. Утаатай тэмцэх гэж цаг, мөнгөө үрж байхаар уушигтайгаа тэмцэх санаа тархиндаа зүүж, сэтгэлээ зогоож, маскны аян өрнүүлж , “чоно борооноор” гэдэг шиг утаанбаатарын буянаар ходоод, халаас хоосон хэдэн борчууд таван төгрөгтэй больё л доо.