ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт 13.9 тэрбум төгрөг зарцуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-27

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагджээ.

Элэгний В,С вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай хоёр нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ.