ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цалингаа нэмэх эсэхээ ламаас асууж шийддэг юм шүү

O.Admin
2018-05-28

Манай улс буддын шашинтай орон. Тэр утгаараа зарим суманд хоёр, гурван ч сүм байдаг. Бүр  улсын хэмжээнд 600 гаруй сүм, дуган бий гэх статистик мэдээлэл бий. Ингээд бодохоор бид яах аргагүй буддын шашинт ард түмэн.  Тиймдээ ч, халуурч бие чилээрхвэл ламаас асууна, хүүхэддээ нэр өгөхдөө, хуримлахдаа л бас ламд л мөргөнө.

Ирээдүйн нөхөр, эхнэрээ сонгохдоо, эд хөрөнгө худалдан авахдаа ээлтэй эсэхийг нь ламаас асуудаг. Байртай болохдоо Ганданг зорино, барилгын шав тавихдаа ч ламаа урина. Мэргэжил сонгохдоо ламаас, мэс засал хийлгэхдээ ч бас ламаасаа л асуучихна. Аян замд явахын өмнө номын багшдаа хандана, алаг үрсээ төрүүлэхдээ ч тэр л хүнээсээ лавлана. Цагаан сарын дараа бол Ганданд очоод дугаарлачихна, цаг бусаар нэг нь хорвоогоос одоход мөн л дуганаа зорино.  

Хууль шүүхэд шалгагдвал ламдаа л мөргөнө, харь орныг зорихдоо ч тэр л хүн рүүгээ утас цохидог. Бид шүтлэгтэй учраас бидний төрд илгээх түшээдээрээ ч туйлын шүтлэгтэй нэгнийг сонгодог юм. Тийм болохоор төрийн аливаа томоохон үйл ажиллагаанд бурхны шавь нар хүндтэй байр суурийг эзэлдэг. Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайд ч багшаасаа асууж л шийдвэр гаргасан байж таарна. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь, хүсэлт гаргасанд нь, эсвэл 80 хувьд нь олгох эсэхийг түшээд минь тус тусын номын багшаасаа л асууж шийдсэн байх. Одоо харин эмч, сувилагч, эмнэлгийн ажилтныхаа цалинг нэмэх эсэхийг ламаасаа л асууж шийддэг юм шүү. Дараа нь асуудал гарвал ламын төлөгт буусан гэхгүй юу.