ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөгс долооно гэдэг бол “мэргэжил”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-05-29

Дэлхий дээрх хамгийн эртний мэргэжил бол яах аргагүй “бөгс долоох” билээ. Харин эл мэргэжил Монголд сүүлийн үед ихэд моданд орж байна. Сүүлдээ бүр мэргэжил төдий биш урлагийн төвшинд хүргэн хөгжүүлж байгаа орон бол манай улс юм. Манай оронд төрийн албанд орохын тулд заавал олон гадаад хэлтэй байх албагүй. Гэхдээ “бөгс долоох” хэлтэй байхад л болно. Тиймээс намууд боловсон хүчнээ бэлддэг “бөгс долоох” клуб, дугуйлан, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагуудыг байгуулах боллоо.

Тэнд “бөгс долоох” хэлтэй яаж болох, яаж цүнх барих вэ, суганы үс хэрхэн болох вэ, яаж сахлаа хусах, даргынхаа бөгсийг хэрхэн зөөлөн долоох, өнөөх өмхий болсон амаараа яаж ярих, тэр бүү хэл бөгсөө долоолгодог дарга нартаа хэрхэн албан бичиг бичдэгийн хүртэл нэг бүрчлэн заадаг гэнэ. Цөөн үгээр хэлбэл тэнд хэрхэн соёлтойгоор бөгс долоох вэ гэдэг эрдэмд шамдан суралцдаг гэсэн үг л дээ. Тэр бүү хэл тухайн мэргэжлийн бөгс долоогчдыг бэлддэг байгууллагууд өөрийн гэсэн хачин сайхан уриа лоозонтой. Энд зөвхөн ганцыг жишээ болгон дурьдахад “Ажил хийвэл ам тосодно, нам дагавал бөгс долооно” гэдэг сайхан уриа байна.

Мөн бөгс долоогч бэлддэг газруудад яаж сайхан сонсголонтой үг хэлэх вэ гэдгийг хүртэл заадаг аж. Тухайлбал, “таныг индэрт урья” гэхийн оронд “таныгаа индэрт уръя” гэдэг үгээр орлуулахыг заадаг гэнэ. Зүгээр л “ дарга” гэхийн оронд “Хамгаас хайрт дарга минь” гэж энхрий ялдам, элгэмсэг дулаанаар хэлэх урлагийг хүртэл заадаг байна. За тэгээд та “бөгс долоох” гэдэг мэргэжил эзэмшихийг хүсвэл МАНай намд элсэж, хамгийн сайхан мэргэжилтэй болоорой.