Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М бусдаас багагүй хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын албаны эх сурвалж “Өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М-ийг бусдаас хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Түүнчлэн, албан бус эх сурвалжийн мэдээллээр, М нь Налайх дахь мал мах, түүхий эд худалдааны чиглэлийн компанийн татвараас зайлсхийсэн үйлдлийг шалгаж байхдаа захирлаас нь дөрвөн сая төгрөг авчээ.