ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хясаан дээрээс үсэрч, амиа хорлохыг завджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч өнөөдөр 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна.

Амиа хорлохыг завдсан уг эмэгтэйг Эрэлч нохойн албаны нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өмнө нь тус ангийнхан “Шүүтийн тохой” гэх газарт АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай хамтран өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт хийж байсан нь өнөөдөр үр дүнгээ өгсөн байна.