ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Эрдэнэ: Гэрээт хилчнээр хоёр жил ажиллахад 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-06


ХХЕГ-т “Гэрээт хилчин” төслийн хүрээнд сонгон шалгаруулалт  явагдаж байна. Залуус ямар журмаар хэрхэн ажиллаж болох талаар тус газрын Ãэрээт хилчин хариуцсан офицер, хурандаа  Ц.Эрдэнээс тодрууллаа.

-Хил хамгаалах байгуул­ла­гад ãэрээт хилчнээр ажил­лах хүсэлтэй залуус ямар  шаардлагыг хангасан байх ёстой вэ? 
-2018 оны Засгийн газрын тогтоолоор Цэргийн гэрээт алба хаах журам батлагдсан байдаг. Энэ журам дотроо байлдагч, түрүүчийн алба хаах, офицер ахлагчаар цэргийн гэрээт  алба хаах гэсэн хоёр төрөлтэй. Манай хил  хамгаалах байгууллагын хувьд байлдагч түрүүч нарыг цэргийн гэрээт алба хаах журмыг  хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд олон хилийн анги, салбаруудыг Гэрээт хилчний албанд шилжүүлсэн. Үүнээс Дорноговь аймаг дахь хилийн 0129, 0168 дугаар ангиудыг гэрээт хилчний албанд бүрэн шилжүүлээд байна. ХХЕГ-аас ãэрээт хилчнээр ажиллах хүсэлтэй залууст хэд  хэдэн шаардлага тавьдаг. Хамгийн гол шалгуур нь найман сараас доошгүй хугацаанд  цэргийн алба хаасан буюу хугацаат цэргийн алба хаасан байх, 19 насанд хүрсэн байх ёстой. Мөн бүрэн дундаас дээш боловсролтой, сахилга, ёсзүйн хувьд зөв төлөвшилтэй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, алслагдсан хэсэгт  үүрэг гүй­цэт­гэх боломжтой, ар гэ­рийн хувьд хүндрэлгүй гэсэн шал­гуу­рыг тавьдаг. Эдгээр шаардлагыг хангасан залуус ãэрээт хилчний сонгон шалга­руу­лал­тад орол­цох эрх нь нээлттэй. 
-Шаардлага хангасан за­луус сонгон шалгаруулалтад хэзээнээс орох вэ?
-Өнөөдрийн байдлаар бүртгэлийн шатандаа явж байна. Харин сонгон шалгаруулалтаа гуравдугаар сарын 20-ны өдөр авахаар бэлтгэсэн. Сонгон шалгаруулалтад орохдоо  заавал Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт эрүүл  мэндийн үзлэгт  хамрагдсан байх ёстой. Тухайн аймаг орон нутагтаа нарийн шинжилгээ өгч болно. Гэхдээ эргээд заавал Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт үзлэгээр орно гэдгийг анхаараарай. Улмаар эрүүл мэндээрээ тэнцсэн залуусын  боловсролын байдал,  бие  бялдрын чадвар,  сэтгэл зүйн  сорилыг авч  бүгдэд нь тэнцсэн тохиолдолд сургалтад  хамрагдана. Сургалт тодорхой хугацаагаар Улаанбаатар хотод  явагдана. Сургалтаа төгсөөд  хилийн анги, салбаруудад гэрээ байгуулаад ажиллана гэсэн үе шаттай. 
-Гэрээт  хилчнээр хýчнээн жил  ажиллах боломжтой вэ?
-Журманд зааснаар ãэрээт хилчин нь тухайн ангийн захирагчтай хоёр жилээс доошгүй хугацаанд ажиллах гэрээ байгуулна. Гэрээ байгуулагч талын  эрх үүрэг, гэрээт хилчний эрх үүрэг, ахуй нөхцөл бүх журмыг  заагаад өгчихсөн  байдаг. Хоёр  жилийн хугацаанд  гэрээгээ сайн биелүүлсэн алба хаагч эргээд хил хамгаалах байгууллагад  ахлагчийн бүрэлдэхүүнд орох эрхтэй. Нэг жилээс доошгүй хугацаанд цэргийн гэрээт алба хаасан  залуус ЭЕШ-д хамрагдаад гадаад дотоодын цэргийн сургуульд  орж болно. Хил хамгаалах  байгууллагын захиалгаар Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуульд  болон  ОХУ-ын цэргийн сургуульд суралцах боломжтой. Мөн хоёр жилийн гэрээгээ бүрэн дуусгасны дараа ахлагчаар алба хаах бүрэн боломжтой. Ахлагчаар алба хаана гэдэг нь хил хамгаалах  байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд орж харуулын дарга, жолооч,  хөгжимчин зэрэг  төрөл  мэргэжлээр  ажиллана гэсэн үг. Одоогоор гэрээт хилчний албанаас ахлагч болсон 600 гаруй, офицер болсон 60 гаруй цэргийн алба хаагч хилийн салбарт салбарын дарга орлогчоор ажиллаж байна. 
-Гэрээт хилчнээр цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэл­тэй залуус хэдэн нас хүртлээ ажиллах боломжтой вэ? 
-Гэрээт хилчнээр 31 нас хүртлээ ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, 29 нас хүртлээ гэрээ сунгаад  явж болно. Гэрээ сунгах хугацаа мэдээж өөрөөс нь шалтгаална. Албаа сайн  хаагаад, өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сунгах боломжтой. 
-Хэчнээн хэмжээний цалин  хөлс авах бол,  нийгмийн даат­гал,  эрүүл  мэндийн даат­галын шимтгэл  төлөх үү? 
-Гэрээт хилчний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг улсаас төлөх тухай журàмд заасан.  Үндсэн цалингаас гадна,  цол, онцгой нөхцлийн нэмэгдэл, хилийн  нэмэгдэл авна. Жилд нэг удаа ээлжийн амралт ол­гоно. Хоёр жилийн хугацаанд ажилласан цалингийн 70-80 хувийг нь хадгаламжинд хийгээд, үлдсэнийг нь өөрт нь өгөх ёстой. Хадгаламжинд байгаа мөнгийг нь  алба хаагаад дуусахад ямар нэгэн шимтгэл, суутгалгүйгээр шууд өгдөг. Бидний тооцоолсноор ãэрээт хилчин  хоёр жилийн хугацаанд 10 гаруй сая төгрөгтэй болоод ирж байна. Эдийн засгийн хувьд баталгаатай л гэсэн үг л дээ. Гэрээт хилчнээр ажиллаад ар гэртээ нэмэр болно, гарахдаа хашаа байшин,  сургалтын төлбөр,  байрны урьдчилгаа гэх мэтээр  давуу талууд олон бий. Амьдрах орчны хувьд тусгай байранд 2-4 хүнтэй хамт байрлах,  ахуйн  болон  соёлын  хэрэглээг бүгдийг  нь бүрдүүлсэн байгаа.  Монгол Óлсын  хилийн тухай хуулüд  Гэрээт хилчин ахлагчийн адил цалин хангамжтай байна гээд заагаад өгчихсөн.