ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шинэ банкир”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-02

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөнөөс хойш “амь тариа” болж, ядарсан үед “дусал” залгаж, гараа сунгасан газруудын нэг нь Дэлхий банк юм. Улс орны эдийн засаг уналтад орж, дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ картын бараа тарааж байсантай яг адилхан байдалд орчихсон манай улсад хамгийн түрүүнд буюу 1990 онд зээл, тусламжийн олгосон газар нь тэд. Тэр цагаас өнөөдрийг хүртэл 800 гаруй сая ам.долларыг хөгжл­ийн санхүүжилтэд олгов.

Тус банкны санхүү­жил­тээр хөдөл­­мөр, нийг­мийн хамгаалал, эрчим хүч, боловсрол, засаглал гээд маш олон салбаруудыг хамарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Одоо ч хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах гол тулгуурыг хөдөлгөгч нэг хүч нь байлаа. Тэгвэл энэ улс орны эдийн засаг, санхүүтэй холбоотой асууд­­лыг шийдвэрлэхэд гар бие оролцох үүрэгтэй Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр Украины иргэн Андрей Михнев томилогджээ.

Ноён Михнев нь олон улсад эдийн засгийн хөгжлийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. Монголд ирэхийн өмнө Ойрхи Дорнод болон Перс­ийн булангийн орнуудад өрсөл­дөх чадвар ба хув­ийн хэвшилд дөрөөлсөн өсөлт­­ийг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж бай­жээ. Үүнээс өмнө Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Төв Ази зэрэг олон оронд эдийн засгийн өөрчлөн шинэчлэлт хийх ажлуудад төвлөрөн ажиллаж бай­сан туршлагатай банкир аж. Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрыг ийм л туршлагатай хүн удирдах нь ээ.