ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Уран донгодогч”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-14

Удахгүй хөхөө дугарах цаг айсуй. Дэлхий дэлэгнэх цагаар хөхөөн дуу сонсох нь хүмүүний сэтгэлийг сэргээдэг. Ийм сайхан уран, уяхан шувууны дуугаар эх байгаль сэргэн хөвөлздөг. Энэ бол байгалийн жам. Хүн гэдэг угаасаа байгалийн амьтан. Хавар цаг хүмүүнийг байнга л сайн сайхан зүйл руу уруу татаж байдаг. Улстөрийн уур амьсгалыг ч мөн л ингэж хөтөлдөг. Урь унаж эхлэхээр манайхан улстөрийн хаврын синдром эхэллээ гэдэг.

Тэгэхээр байгалийнхаа жамаар улстөрийнхөө муу муухай тоос, тортогоо гөвөх л гэж ингэж хөөрч, хөөрцөглөж, хөөсөрч буй нь энэ. Яг л ийм цагаар УИХ-ын хаврын чуулган эхэлж, улстөрийн хурээнд нэгэн шинэ хуудас нээсэн чухал шийдвэрүүдийг гаргалаа гэж олон хүн ам сайтай байна.

Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагын удирдлагууд анх удаа улстөрийн хүрээний хэн нэгний гар, хөл болсон эрхэмүүдээс ангижирч, жинхэнэ халуун тогоонд нь чанагдсан салбарынхан томилогдож эхэлсэн нь шинэчлэлийн нэг алхам гэж хүмүүс харж байгаа. Шинэчлэлийн салхины үзүүрт нэгэн чухал шийдвэрийг УИХ гаргалаа гэж олон хүн ам сайтай анзаарч сууна. Энэ нь С.Зориг агсаны хэргийг нягтлах түр хороог УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар баталлаа. Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ээлжит уран донгодолт олны бухимдалыг хүргэлээ. Тэрбээр “Ц.Нямдорж гуай ажлын хэсэгт ороод хэрэггүй.

Өөрөө эрх мэдэлтэй, цагдаа, тагнуултай ойрхон гэдэг утгаараа өөр тийш чиглүүлэх вий гэж хардаж байна?” хэмээсэн нь дайран дээр давс нэмсэнтэй адилхан юм болов. Нөгөө Ц.Нямдорж нь “Намайг захиалагч болгочихсон байгаа би орно” хэмээн бухимдаж, Лу.Болд гишүүн цамнаж гарав. О.Баасанхүү ямар ч барцгүй үе үе уран донгоддог л доо. Түүний яриа сүүлийн үед нэг л хэт “хөөстэй” болсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Харин хууль хяналтын байгууллагын шинэчлэлд тэр дэгээ тавьж, өөрийгөө их хэргийн далдлагч гэдгийг зарлачихав уу. Эсвэл их хэргийг дарагчийг нь зарлачихав уу гэдэг эргэлзээг төрүүллөө. Үүнийг цаг хугацаа л харуулах биз ээ