ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ааш муутай хүн ажилд авна

А.ОДСҮРЭН
2019-04-15

Одоо цагт ааш муутай, адайр зантай, арга зальтай хүн л хол явж байна. Нэг ч гэсэн хүний амьдралыг “өөд нь татах”-ын тулд ийм ажлын байр гаргая. Тэр нэг намын даргыг л харчих. Аймар ааш муутай. Ална тална, мөчийг нь санжуулна, хонгилоор чирнэ, үсдэнэ өөр юу юу ч билээ. Тэглээ гээд муудсан юм алга. Харин ч од болж, хаданд гарч өгч байна. Ийм нэг аатай, ааштай хүн ажилд авчихвал зөрчлийн хуульдахаар ирсэн хэний ч өөдөөс тавьчихна. Дарга сайд нарын туслахууд, хуулиа дагадаг цагдаа нар редакциар байнга эргэлддэг болохоор тийм нэг хүн зайлшгүй хэрэгтэй. Манай найзын байгууллагад 40 нэлээд гарсан, жинхэнэ ааштай нэг эмэгтэй байж билээ.

Хэрүүл, хорын үгээр түүнийг хэн ч давахгүй тул түүний орон зайд хэн ч халдаж зүрхлэхгүй. Уулын цаана очоод “хуцваа” гэдэг шиг байхгүйд нь сандал ширээ рүү нь хялалзахаас цаашгүй. Одоо цагт тийм боловсон хүчин л үнэд орох шинжтэй. Твиттер, фэйсбүүк мэтийн соошл орчинд бол “улаан галзуу, долоон согтуу” согтуу хүмүүс хэд хэд бий. Тэдэнтэй үг сөрвөл “алуулна”. Хэрэлдвэл блоклуулна. Эрийг эм болгож, ээжийг аав болгож чадах шидтэй. Их гоё оо. Өвс хавиралдахад л түймэр дэгдэхээр нөхцөл байдал үүсчихээд байгаа энэ хаврын байгаа царай шиг ганц үсэг буруу цохигдсоны төлөө ч нэгнээ сүхдэж мэдэхээр уур амьсгал тэнд өрнөнө. Ааш муутай болохоор нь тэгсгээд хаяна. Маажуулахгүйн тулд эвтэйхэн салцгаана. Галактикийн хэрүүлчид үг газар гээхгүй. Бас мэддэг ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй. Ийм л боловсон хүчин Монголд дутагдаад байна. Нэг өтөл насны сайд байдаг даа. Улаан хэрүүлч. Хэнтэй ч маргасан гаргаахгүй. Улстөрд хэр өндөрлөгт явааг нь хэлэх ч юм биш. Бас нэг жижигхэн нөхөр бий.

Улстөрд орж ирэхдээ жинхэнэ улаан нялзрай юм байлаа. Одоо харин хэний ч өөдөөс хэрэлдэх, хэнтэй ч гар зөрүүлэх цөс ихтэй болчихсон яваа. Нэр хүндийн тухайд бол хэлэх ч юм биш. Аль ч байгууллагын шилдэг ажилтнаас илүү нэр хүндтэй болчихсон эдэн шиг ааш муутай хүн л ажилд авъя. Аливаа юмны учрыг олж, хужрыг тунгаах гэж цаг, нерв хоёроо барж байхаар түүндээ л даатгачихна. Болж байна уу.