ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах  эсэхийг маргааш хэлэлцэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-07

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч, хойшлогдож маргааш болжээ.

Одоогоор шүүх хурал хэдэн цагт болох нь тодорхойгүй байгаа ч, өглөө товлогдоно гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал шүүхэд ирүүлсэн. Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлснийг шүүх хэлэлцэх юм. С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулай өвчнөө эмчлүүлж байгаа бол Ч.Сайханбилэг яаралтай мэс засал хийлгэсэн юм.