ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шуналын дэв”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-08

Ардын жүжигчин, уртын дууч Д.Түвшинжаргал гэхээр хүмүүс дуучин Т.Баясгалангийн аав гэдгээр нь илүүтэй сайн мэдэх байх.  Монгол улсын уртын дуучдын уралдаан, монгол туургатны уртын дууны уралдаануудад тэргүүн байр эзэлж явсан гэх намтартай хүн. Бас Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн нөхөр гэвэл намтраас нь илүүтэй мэдэх байх, монголчууд. Уртын дуу сайхан дуулдаг гэж хүндэлж явсан энэ хүнийг “шуналын дэв”-тэн гэж хэн санах билээ.  

Хань ижил болж амьдарч байсан хүнийхээ араар шавьтай нь сүүлэрч, хүүхэдтэй болоод, салсан тухай Ардын жүжигчин  Ш.Чимидцэеэ хоолой зангираад ярьж байна. За яахав, амьдралд тийм юм алийг тэр гэхэв. Гэтэл эрийн шинжгүй зан гаргаж, амьдарч байгаа байрыг нь булаахыг оролдож, гурван шатны шүүхээр заргалдаад, ялжээ. Одоо яахав, шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан бол  иргэн биелүүлэх л ёстой болох байх. Харин Ардын жүжигчин цол нь ахадсан эрийн хуйхгүй Д.Түвшинжаргал гуай ханилж байсан ханиа орон гэрээс нь салгах гэж үхэн хатан зүтгэх хэрэг байна уу. Сүмоч хүргэн, дуучин охин хоёр нь өнгөрсөн долоо хоногт гурван өрөө байранд аавыгаа оруулсан талаар ярьсан байна билээ.  

Түүнийгээ яасан болоод ингэж байгааг мэдэх юм алга. Өөрөө тайлбараа хийх байх. Гэхдээ зөвхөн байрыг нь аваад зогсохгүй гэрт нь байгаа хивс, тоос сорог, угаалгын машин, хөргөгчийг нь хүртэл авахаар улайрсан талаар Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ ярьж байсан. Ингэж шуналтаад байх даа яахав дээ. Ёстой хэлэх үг алга. Эхнэр, нөхөр салахыг аль тэр гэхэв. Гэхдээ эр хүн салсан эхнэрийнхээ бараг л өмссөн хувцсыг нь булаацалдаж,  нүдний булай болж байгааг анх л харлаа, сонслоо. Нэр төрөө боддоггүй юм гэхэд ядаж л эр хүн шиг байгаач.