ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жаст” групп ХХК-тай холбоотой хэргийг устгахаар “Эрдэнэт” –ийн ТУЗ хуралджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-07

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн шөнө  хуралдаж, хууль бус шийдвэр гаргажээ. Тэд Шүүхийн хүчин шийдвэрийг үл тоож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой ажилласан байна. Улмаар бүтцийн өөрчлөлт, ТУЗ-ийн  хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа аж. .