ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: Нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт авахыг хориглосон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-20

Нэгдүгээр ангид  элсэгчдийн бүртгэл энэ сарын 27-ны өдөр дуусна. Харин нэгдүгээр ангид шинээр орох хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр  элсүүлэх  тухай сайдын  тушаал  гарсан билээ. Энэ тушаалын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа болон бусад асуудлаар  БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн  бүртгэл явагдаж байна. Бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол эцэг, эхчүүдээс ирж байна уу?
-БСШУС-ын сайдын тушаал гарсан л бол бүх шатанд хэрэгжүүлэх ёстой. Тушаал  хэрэгжих гэж гардаг учраас хэн хэзээ гэдэг нь чухал биш.  Ерөнхий боловсролын зарим сургуулиуд хүүхдээс шалгалт авч байгаа талаарх гомдол эцэг, эхчүүдээс  ирэх боллоо. Энэ асуудлыг цэгцлэх шаардлагыг ч яаманд тавьж байгаа.  Нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдийг суралцах чадвар, амьдрах орчин нөхц­лөөр нь ялгахгүйгээр, тэгш боловс­ролын үйлчилгээнд хам­раг­дах боломжийг олгох сайдын 2019 оны тушаал  бий. Энэ тушаалын нэгдүгээр заал­тад тодорхой тусгасан бай­даг. Тухайлбал, ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэх, мөн шалгалт, төлбөрийн хураамж авахгүй байх шийдвэрийг өмчийн хэлбэр харгалзалгүй бүх сургуульд үүрэг болгосон. Эцэг, эхчүүд  хаана ямар сургуульд хүүхдээ элсүүлэх нь тэдний эрх боловч хөгжих,  хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа хүүхдийг “Та шалгалтад тэнцсэнгүй” гэж буцаах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй асуудал  юм. 

-Зургаан настай хүүхдээс шалгалт авч, элсүүлсэн гэсэн асуудал “Шинэ Монгол” сургуульд гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч? 
-Элсэн орж буй 100 гаруй хүүхдийн асуудал шийдэгдэж байгаа боловч, элсэж чадаагүй олон хүүхдэд асар том зөрчил болж байгаа юм. Энэ тушаал гарахтай зэрэгцээд  зарим сургуулиуд бүртгэлээ зохион байгуулж, ажлаа төлөвлөсөн байсан. Энэ тухайгаа ч яаманд мэдэгдсэн л дээ. “Шинэ Монгол” сургуулийн эцэг, эхчүүдээс  БСШУС-ын сайд болон  яаманд “Энэ удаа шалгалтыг зохион байгуулах боломжийг олгооч” гэх агуулга бүхий өргөдөл гомдол ирсэн. Шалгалт авч элсүүлж байна гэдэг гомдол ч ирсэн.  Энэ өргөдөл гомдлуудыг судалж үзээд,  тус сургуулийн захиргаанд шилжүүлсэн байгаа.

-“Шинэ Монгол” сур­гуу­лиас гадна, өөр сургуулиас ийм төрлийн гомдол ирсэн үү?
-Сайдын тушаал дөрөв­дүгээр сарын 5-ны өдөр гар­сан. Тушаал гарсантай хол­бог­дуулж сургуулиуд бүрт­гэлийн төлөвлөлтөө өөр­чилж, өөр зохион бай­гуу­лалтад шилжсэн. Бусад сур­гуулиудад, хүүхдээс шал­галт авч бүртгэсэн гэсэн албан ёсны гомдол ирээгүй байна.  

-Цаашид сайдын тушаа­лыг биелүүлээгүй сургуульд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Зөрчлийн тухай хуу­лийн дагуу мэргэжлийн бай­гуул­лагууд саналаа боловсруулж ирүүлэх ёстой. Яам чиг үүргийнхээ дагуу мэргэжлийн байгууллагад  чиглэл өгөх байдлаар ажиллана. 

-Оршин сууж буй хаягаасаа өөр газар амьдарч бай­гаа тохиолдолд хүүхдээ хаана бүртгүүлэх вэ? 
-Хүүхдийнхээ сурч боловс­рох эрхийг эдлүүлэхийн тулд эцэг, эхчүүд хаягийн шилжилт хийж, үүрэг хариуцлага хүлээх ёстой. Энд хаягтай байж тэнд амьдарна гэдэг  бол төвлөрөл ихтэй нийслэл хотын хувьд бэрхшээлтэй. Тухайн орон нутгийн  байгуулага ч дор бүрнээ анхаарах шаардлагатай юм. Энэ удаагийн бүртгэлийн тухайд, ЕБС-иуд хаягийн зөрчилгүй, хууль ёсоор амьдран сууж буй хүмүүст хамран сургах тойргийн хүрээнд бүртгэл цэгцтэй явагдаж байна. Үүний дараа нэмэлт элсэлт, хаягийн зөрчилтэй хүүхдийн асуудал шийдэгдэнэ. 

-Бүртгэлийн явц хэр байна вэ?
-Харицлан адилгүй бай­гаа. Гэр хороолол их­тэй сур­­гуулиудад бүрт­гэл тааруу байгаа бол, төвийн  сур­гуулиудад сайн бай­гаа. Тав­дугаар сарын 24-нд бүрт­гэ­лийн явцын мэдээл­лийг  нийслэлийн хэмжээнд өгөхөөр төлөвлөж байна.