ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цээжний морь”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

Хөгжлийн банкийг тойрсон дуулиан үргэлжилсээр. Өчигдөр тус банкинд хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-т шалгуулах шаардлагатай гэв. Учир нь улсаа ломбардан байж босгосон гэх бондын мөнгийг мань хүн гарын хэдэн нөхдийн хамт баруун солгойгүй цацсан байж болзошгүй юм байх. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкнаар дамжуулан өөрийн хамаарал бүхий компанид зээл олгосон байж болзошгүйгээс гадна бусад зээлдэгчид давуу байдал олгосон байх өндөр магадлалтай байгаа гэж шалгалтынхан дүгнэжээ.

Нэгэнт ийн дүгнэж байгаа бол олны эргэлзээ хардлагыг тайлж АТГ-т шалгуулчих хэрэгтэй юм. Бүр өөрөө санаачилга гаргаад, экс Ерөнхийлөгч шигээ гутлаа тослоод, зангиагаа зүүгээд яваад очих хэрэгтэй. Шалгалтынхны дүгнэсэн шиг “но” байхгүй л бол элдэв тайлбар, шалтаг хэлж зууралдах шаардлага огтхон ч байхгүй. Ард түмэн түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд байсан гэхээс илүүтэй анх байгуулж байсан “Фортуна” гэх компанийнх нь нэрээр мэднэ. Магадгүй “Фортуна”-гаас ч илүүтэй улсдаа цээжний тавд давхих тулхтай эдийн засагч гэдгээр нь сайн мэдэх байх. Хурдан морьтой зүйрлэвэл цээжний морьдын нэгд зүй ёсоор орох сайн эдийн засагч мөнөөс мөн.

Мэргэжлийн хувьд тэр хөрөнгө санхүүгийн асуудалд чадвараа хэтрүүлэн ашигласан уу гэхээс биш  дутсанаас болж лав асуудал гарахгүй. Сайн эдийн засагчаас гадна чамлахааргүй улстөрч. Бүр бөө болж, онгод тэнгэрт шадарлаж явсан удаа ч түүнд бий. Юм бүхэнд элдэвтэй түүнийг чадвараа ашиглан бондын мөнгөнд “тоглолт” хийсэн байхыг ч үгүй гэх аргагүй. Тийм учраас л өөртөө итгэлтэй байгаа бол шалгуулчих хэрэгтэй юм. Олон түмэн ч бас тайвшраг.