ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үл тоогчид

O.Admin
2019-06-05

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нар эгч дүүс.  Эгч нь МАН-аас, дүү нь АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон.  Хоёр том намын төлөөлөл болсон эгч, дүүс өчигдөр цахим сүлжээний “од” нь байлаа. Учир нь тэд өнгөрсөн тавдугаар сард байнгын хорооны хурлыг тасалсан таслалтаараа цээжинд давхижээ.  “Мон Уран” компаниар овоглосон Б.Наранхүү гишүүн тавдугаар сард Байнгын хорооны хурлыг тоож ч шагайгаагүй гэсэн мэдээлэл гарсан. Хуралд  суух нь битгий хэл аль байнгын хороонд харьяалагддаг болохоо ч мэдээгүй явж байж чадах л хүн.

Чуулганд хүртэл хааяа нэг суудаг. Хэн нэгнийг албан тушаалд томилох, эсвэл сандал суудлаас нь буулгах үед ирж, товчлуураа дарж өгдөг “буянтан”.  Чуулганд суухгүй байгаа шалтгааныг нь асуухаар “Сууж яадаг юм, мэдэхгүй юм чинь. Би гадаад явж, судалгаа хийж байна” гэх мэт супер хариулт өгнө. Дүү хархүү нь ийн Дундговь аймгийн сонгогчдын итгэлийг уландаа гишгэж, үл тоож байхтай зэрэгцээд эгч нь халдвар авсан бололтой. Тавдугаар сард байнгын хорооны хурлыг тасалсан тоогоороо тэргүүлэгчдийн дунд “давхиж” байна.  Ямар нэг шалтгаангүйгээр байнгын хорооны хурлыг тасалсан байх юм.  Тэр бас л бодлого боловсруулах, сонгогчдыг төлөөлөх ажлаа хийхгүй, Монголын ард түмнийг үл тоож байна гэсэн үг.  

Баянзүрх дүүргийн мянга мянган сонгогч түүнийг төлөөллөөрөө сонгож, саналаа өгсөн.  Нийслэлээс сонгогдсон гишүүн байж, тэр дундаа хамгийн хөгжил муутай Баянзүрх дүүргээс иргэдийг төлөөлж байгаа мөртлөө ажлаа хийхгүй, хурлаа таслаад яваад байдаг. Тэд эгч, дүүсээрээ нийлж Монголын иргэдийг, сонгогчдыг үл тоож байна. Жирийн иргэд шиг, хувийн хэвшлийнхэнтэй адил өдөрт 10-аас багагүй цаг ажиллаж байгаа биш. Долоо хоногийн мягмар, лхагва гарагт хуралддаг байнгын хорооны хуралдаа суучихад тэднээс юу унах вэ дээ. Суух үүрэгтэй. Тэднийг хувийн бизнесээ хийж, төрийн ажлыг зав чөлөөгөөрөө хий гэж сонгоогүй байлтай. Ийм үл тоогчидтой сонгогчид 2020 онд тооцоо бодохоо мэдэж байгаа байлгүй дээ.  

Н.Болд