ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цуурхагч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-26

Улс төрийн том намд нарийн бичгийн даргын албан тушаал хаших болсон “тэмцэгч” О.Магнай өчигдөр өмнөөс нь ичмээр мэдэгдэл хийв. Тэрбээр, “Монгол Улсад аялахаар хүсэлтээ гаргаад байсан жуулчдын 20 орчим хувь нь тэмбүүгээс болж, хүсэлтээ цуцалсан байна. Нэг жуулчин дунджаар 1000 ам.доллар манай улсад зарцуулдаг гэж тооцвол 40 сая ам.доллар тэмбүүгийн мэдэгдлээс болж цуцлагдлаа” хэмээн мэдээлэл хийв.

Арай ч дээ, О.Магнай дарга аа. Та улс төрийн том намын дарга хүн. Тэмбүү өвчин бэлгийн замаар болон цусаар халддаг. Эсвэл үгүй юм уу. Энэ өвчин авсан хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эсвэл өвчтэй хүнээс цус авсан бол халдвар авна. Маш цөөхөн тохиолдолд бохир ор хөнжлийн давуу, дэвсгэр даавуу зэргээс халддаг гэх. Тиймээс агаар дуслын замаар, тэдгээр жуулчидтай харьцсан хүмүүс тэмбүү халдаах боломжгүй л дээ.

Тэгээд ч Ìонголын зочид буудлууд арай ч тэмбүүтэй даавуу дэвсээд суухгүй гэж найдаад байгаа юм. Тэгэхээр таны хэлээд байгаачлан хүсэлтээ цуцалсан жуулчид хэрвээ байгаа бол тэд зөвхөн секс аялал жуулчлал сонирхñîн хүмүүс байсан уу гэдэг асуулт байгаа юм. Нөгөөтээгүүр, яг ийм баримттай, албан ёсны тоог хэн хаанаас гаргасан байна вэ. Цуцлахдаа яг тэмбүүгээс чинь боллоо гэж мэдэгдсэн үү, тэд.

Цуцлагдсан гэх баримтгүй, зөвхөн улс төрийн оноо авах гэсэн мэдэгдэл чинь харин ÷ эсрэгээрээ дэлхий нийтэд муухай харагдóóëж байна. Хэрвээ дарга таны энэ үг дэлхий нийтийн сонорт хүрвэл яах вэ. “Монголын хүүхнүүдтэй унтах гэж байсан 40 гаруй мянган жуулчин тэмбүүтэй гэдгээс нь болоод очихоо больжээ” хэмээн шоолж, элэглэх хэрэг гарна. Далд утгаараа таны үг “секс аялал жуулчлал”-ыг өөгшүүлээд байгаа хэрэг биш юм уу.

Ер нь улстөржиж болдоггүй сэдэв бол өвчин зовлон байдаг юм, дарга нар аа. Áèä асуудлаа ил тод хөндөн гаргаж байж, цаг тутам нэмэгдсээр байгаа сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнөө дарж авах ёстой биз дээ. Мэдээлэл сурталчилгаа хангалтгүй, ичмээр асуудал хэмээн олон жил та бүхэн дарж байснаас болж, улсаараа энэ мэт өвчнүүдэд дарлуулж байíа. Иргэдээ ямар ч мэдээллээр хангадаггүй, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлаа хийгээгүй үе үеийн сайд нараас болж, тэмбүүгээ хянаж чадахгүй болтлоо алдчихаад байна. Тэгэхээр эрхэм дарга таныхаар бол тас нуух, эсвэл тэмцэх ч шаардлагагүй байсан хэрэг үү. Ийм ч улс төр гэж байдаггүй юм, О.Магнай дарга аа. Хоосон цуурахдаа ч учиртай цуур. “Овоо юм уу гэхээр овоолсон баас байна” гэдэг шиг арай дөнгүүр улс төр хийх болов уу гэхээр ийм “тэнэг” зүйл ярьж, улстөржих хэрэг байдаг юм уу.