ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай Ерөнхий сайдын зөв

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-11

Цаана чинь ийм онигоо гарсан байна. “Путинийг хэн сайн дуурайх вэ тэмцээн болсон чинь манай Ерөнхий сайд нэгдүгээр байранд ороод Путин өөрөө хоёрдугаар байрт оржээ” гэдэг. Гэтэл бас өөр нэг онигоо байна. Путин манай Ерөнхий сайдад хандаж захидал бичжээ. Захидалдаа “Эрхэм ерөнхий сайд аа, та миний үйлдсэн үйлдэл болгоныг дуурайж зураг авахуулахаа болино уу. Морь унаж зураг авахуулахаар та бас морь унаад зураг авахуулах юм.

Мотоцикл унаж зураг авахуулахаар та бас мотоцикл унаад зураг авахуулчихсан байх юм. Цээжээ нүцгэлэхээр та бас дууриаж. Цэргүүдтэй цуг зураг авахуулахаар  цэргүүдтэй цуг авахуулчих юм. Буу үүрээд зургаа авахуулахаар та ч бас буу мөрлөчих юм. Хүүхэд үнсээд зурагтын өмнө гарахаар та бас хүүхэд үнсээд унах юм. Яасан зовлонтой юм бэ. Сүүлдээ би зураг авахуулахдаа, танай Монголд юу байдаггүй билээ гэж бодож байгаад далайн гахайтай хүртэл зураг авахуулдаг боллоо. Мөн таныг арай шумбагч болон байлдааны онгоц жолоодож чадахгүй байх гэж найдаад  тэдгээрийг жолоодож байгаад зургаа авахууллаа. Тэгэхдээ танай зөвлөхүүд, санаа хулгайлагчид сайн болохоор би бас эмээж байна.

Тиймээс би өөрийнхөө зураг авхуулж буй поз, байрлал, санаануудаа оюуны өмчөөр баталгаажуулах болсноо эл дашрамд дурдъя. Та ядаж зургийн байрлалыг минь биш улс орноо яаж хөгжүүлж байгааг минь дуурайж болдоггүй юм уу” хэмээн бичсэн гэдэг онигоо ч гарсан байна. Ер нь бол үүнийг бичигч би бээр энд өөрийнхөө бодлыг хэлэхэд “өөрөө сэтгэж чадахгүй бол сайн хуул” гэдэг үг бол үнэн үг гэдэгтэй санал нэг байна.  Тиймээс Ерөнхий сайд аа, яаж ийгээд монголчлоод дуурайгаад байх нь зөв шүү.