ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Сувдмаа: Дархлаажуулалтад хамрагдаж, элэгний B вирусээс хамгаалах боломжтой

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-28

Манай улсын  нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний B,C вирусийн халдвартай гэсэн судалгааг Эрүүл ìэндийн õөгжлийн төвөөс гаргажээ. Тэгвэл вирусèéн илрүүлэг, эмчилгээ,  дархлаажуулалтад иргэд хэрхэн хамрагдах талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Элэгний B, C вирусийн илрүүлэг хэрхэн явагдаж байгаа вэ. Иргэд хаана, хэнд хандаж вирусийн шин­жилгээ өгөхөө мэдэхгүй байна? 

-Улсын хэмжээнд албан ёсоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байна. Жил бүр насаар ангилж хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн жил 49-60 хүртэлх насныхныг хамруулсан байдаг. Харин энэ жил 15-49 насны иргэдийн элэгний B, C вирус байгаа эсэх болон, хяналтад оруулж эмчилгээ хийлгэж байгаа юм.  Мөн хамгийн ойр байдаг өрхийн эрүүл мэндийн төвд B, C вирус байгаа эсэхийг мэдэхийн тулд  эхний илрүүлгийг хийж байгаа. Иргэд мэдэхгүйгээс болж хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хандаж цаг алддаг. Илрүүлгээ хийсний дараа хөтөлбөрт хамрагдаад, хэрвээ вирустэй байвал дараагийн шатны лабораторид вирусээ тоолуулж, ачааллаа үзүүлэх боломжтой. Анх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд, улсын болон хувийн лабораторид  бид гэрчилгээ олгож, зарлаë гаргасан. Тиймээс тухайн лабораторид өрхийн эрүүл мэндийн төвөөс дамжин, иргэний мэдээлэл очно. Ингээд эрүүл мэндийн даатгалаараа вирусийн идэвхжилээ үзүүлэх бүрэн боломжтой юм.  Улмаар тухайн хүний хариу гарсны дараа улсын хэмжээнд бэлтгэсэн 200 гаруй эмч тухайн өвчтөнийг хяналтад аваад,  эмчилгээнд  хамруулна. Эдгээр эмч нар есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн төв болон хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа учир төөрөлдөх асуудал байхгүй.  Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан л бол эмийг авч хэрэглэх боломжтой. 

-Илрүүлгээр B, C вирусгүй байвал яах ёстой вэ. Урьдчилан сэргийлэх шаардлагатай байх?

-В вирусгүй гэж гарвал ХӨСҮТ-д ирж, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах учиртай. Сайн дурын дархлаажуулалтын кабинетээр дамжин гурван удаагийн тун B вирусийн эсрэг вакцин хийгэвэл насан туршдаа энэ төрлийн вирусийн халдваргүй байх боломжтой. Уг вакциныг хийлгэснээр элэгний делта вирусийн халдвараар өвчлөхгүй.  Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагаас иргэд цаг алдалгүй дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг зөвлөж байгаа. 

-Дархлаажуулалтад гурван удаа хамрагдана гэлээ. Нэг удаа вакцин хийлгэхэд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нэг удаад вакцин хийлгэхэд 5000 төгрөг болно. Тэгэхээр гурван удаа 15 мянган төгрөгөөр өөрийгөө B болон делта вирусээс насан туршдаа хамгаалах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй байна. В вирусийн халдвартай хүмүүсийн мембран давхаргад делта вирус сууж халдварладаг учраас ингэж хэлээд  байгаа юм.  

-Иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ямар ч халдварт өвчин эх  уурхай,  дамжих зам, өртөмхий бие махбод,  эрсдэлт хүчин зүйлсээс хамаардаг.  Эх уурхай гэдэг нь В, С вирусийн архаг, цочмог халдвар, дамжих зам гэдэг нь тухайн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, гоо сайхны мэс ажилбар, тариа хийлгэх, шүдний эмчилгээ, шивээс хийлгэхдээ анхааралтай, хяналттай байх хэрэг­тэй. Таны гэр бүлд В, С вирусèéн цочмог халдвартай хүн байвал сойз, хумсны хутга, сахлын таòуургаа тусдаа байлгах ёстой. Үүнийг л иргэд онцгой анхаарч байвал энэ халдвараас сэргийлэх боломжтой. Хамгийн гол сэргийлэх арга нь сайн дурын дархлаажуулалт шүү дээ. 

-Элэгний вирустэй эхээс урагт дамжих уу?

-В вирусийн цочмог халдварын үед цөөн тохиолдолд эхээс урагт дамждаг.  Мөн цөөн тохиолдолд бэлгийн замаар дамждаг ч, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаад тухайн вирусийн цочмог халдвар идэвхжилттэй үед халдварлах боломжтой гэж үздэг. 

-Вирусийн эсрэг вакцин улсын хэмжээнд хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Хүрэлцээтэй. Элэгний В вирусийн эсрэг вакцин нь заавал хийх товлолоор хоёр хүртýлх насны хүүхдэд хийлгэх ёстой. Товлол нь төрсний дараа 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд, цаашлаад 2-4 сартайд хийнэ.  Хоёр хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүд   хүүхдийнхээ картыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв, ямар нэгэн байдлаар хоцорвол, яаралтай нөхөн дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийлгэх шаардлагатай.  Мөн ажил мэргэжлээс шалтгаалан эрүүл  мэнд, зэвсэгт хүчин, онцгой байдал, цагдаагийн ажилтнуудад дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийдэг. Мөн өнгөрсөн жилүүдэд онцгой байдал, батлан хамгаалах, анагаахын оюутнуудад үнэ төлбөргүй хийсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд заасан наснуудад B, С вирусгүй байсан иргэдийг үнэ төлбөргүй хамруулсан  байгаа.  Харин сайн дурын дархлаажуулалтаар ямар ч насны хүн үнэ төлбөрөө өгөөд хийлгэх бүрэн боломжтой. 

-Иргэд эрүүл мэндийн боловсрол таа­руу эсвэл хэнэггүйгээс болж аливаа үзлэг, оношлогоонд хам­раг­дах нь бага байдаг шүү дээ. Одоогоор илрүүлэг, дараа дараагийн эмчилгээ, дархлаа­жуу­лал­тад хамрагдах идэвхи хэр байна вэ?

-Иргэд маш идэвхтэй хандаж байна.  Мөн элэгний C вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулсан учир, гурван сарын хугацаанд идэвхтэй хэрэглэж,  өвчнөөс ангижирч байна. Ер нь  В, С вирусийн архаг халдвар  нь хортой, хоргүй хавдар,  нас баралт,  суурь өвчнүүдийн шалтгаан болж байгаа гэдгийг иргэд маш сайн ойлгодог болсон. Эрүүл мэндийн боловсрол харьцангуй сайжирч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.