УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаан бүтэн долоо хоногийн турш завсарлаад байсан. Учир нь, нэр бүхий 63 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжээд байгаа билээ.
Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээс өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэх мөн нэмэх санал юу байгааг авахаар явсан. Тэгвэл тойргийн иргэдээс санал авч дууссан, өнгөрсөн өдрүүдэд саналыг нэгтгэсэн учраас УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжилт хуралдаанаа хийхээр болжээ. Ардчилсан намын зөвлөл 10.00 цагт хурлаа эхэлсэн бөгөөд хуралдааны дараа мэдээлэл хийж байна.
Тус намын зөвлөлөөс ганцхан УИХ-ын гишүүн Д.Мурат л Үндсэн хуулийг дэмжиж гарын үсгээ зуржээ. Харин МАН-ын бүлгийн ирц дөнгөж сая бүрдсэн бөгөөд мэдээлэл хийх эсэх нь тодорхой бус байна. Учир нь бүлгийн хурлаар тойрог бүрээс ирсэн гишүүд саналаа танилцуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ямар засвар оруулах, ямар санал нэмэрлэхээ нэгбүрчлэн ярилцах юм байна.