ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Батчимэг: Төрийн ордонг бүрэн камержуулах ёстой

O.Admin
9 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ах П.Батхүү агсан Төрийн ордны хоёрдугаар давхрын гонхноос унаж амиа алдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хэргийг тухайн үед санаатай үйлдсэн хэмээн олон улсын шинжээч хүртэл томилж байсан ч камергүй орчинд үйлдэгдсэн учраас толгой нь эргэж унасан, санамсаргүй осол хэмээн дарсан байдаг.

Тэгвэл П.Батчимэг гишүүн Төрийн ордны булан тохой бүрийг камержуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Өрөө хэсэж тамхи татаж, архи ууж, алив болж бүтэхгүй явдлыг “дархан эрх”-ээр хаацайлан далдалж ирсэн өнө эртний уламжлалт элдэв хэргийн уурхай, ахивал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн, булхай луйвар, бузар хуйвалдааны орц гарц болсон өндөр Төрийн ордныг гэрэлтүүлж, гэгээрүүлэх, “нуувчнаас” гаргаж, эрх тэгш иргэдийн адил гишүүд нь ч туслахууд нь ч ажилтнууд нь хэнбугай нь ч төрийн ордонд түвшин ажиллах цаг аль засаг төр, аль хурлын үед амь орж, ордон дотор олон цэрэг биш, олон камер ажиллах юм бол?

Орой болохоор хамгаалалтын формтой албаныхан хаа нэгтэй үүд хавьд харагдаж, обьект хоосорсон мэт эль хуль, айдас хүрэм эвгүй санагддаг. Нуух юу байхав, шөнө оройтож эсвэл өглөө эртлэн очиход гэрэлгүй, харанхуй оргиж, хаа нэгтэй камер байдаг бол юунд тийм сөрөг бодол төрөх вэ дээ.

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр эрхэт Төрийн ордны хамгаалалтын олон алба нь байлаа ч орчин үеийн ондоошил чигээ дагаж, ордноо бүтэн камержуулж авбал олон олон муу, сайн үзэгдэл юмс өөрчлөгдөж, чиглэл өөрчлөгдөх эхлэл тавигдах бус уу.

Тоймгүй мунхагаар дуудуулж л таараа!

Тоож тогтоох хэн ч гарахгүй л дээ даанч! ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.