ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН нөхөн сонгууль, АН УИХ-ын гишүүн Д.Муратыг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-18

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын оронд Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах асуудлыг хэлэлцэх аж.

Өөр бусад хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх  болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж магадгүй байна.