Манайд хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсад 500 орчим хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. УИХ-аас хуулийн төсөл санаачилсан, өргөн барьсан, баталсан зэрэг хууль мэндлэх хугацаа болон чанарт төдийлөн анхаарахгүйгээс үүдэн нийгэмд буруу үлгэр дуурайллыг бий болгож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн жил хийсэн ажилгүй суухаар “гоё” нэртэй хуулийн төсөл санаачилж, олон нийтийн дунд тайлагнах ажилтай байх гэж хэт их хичээснээс болж, хэрэггүй, шаардлагагүй хуулиуд жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь нууц биш билээ.
УИХ-ын гишүүд нийгэмд хариуцлага болон сахилга батыг нэмэгдүүлэх гэхээс урьтаж, амралт зугаалгын тоо нэмэхэд илүүтэй анхаарч байна. Цаашилбал, сонгуулиар иргэдийн саналыг авахын тулд Итгэлийн зээл, нүглээ наминчлах өдөр, хүмүүнлэг нийгмийг бүтээх, номын өдөр зэрэг жижиг асуудалд анхаарлаа хандуулсаар байна.Гэтэл цаана нь нийгэмд хэрэгтэй Гэр бүл хүчирхийллийн тухай хууль, Жендерийн тухай хуулиас гадна улс орныг чиглүүлэх гол, гол хуулийн төслүүд хаягдаж, 2016-2020 онд бүрэн эрх нь дуусгавар болох энэ парламентын үйл ажиллагаа өндөрлөж байгаа юм. Ингээд тэдний санаачилсан хэрэггүй хуулийн төсөлтэй хамтатгаж, амьдралд нийцсэн хэдхэн хуулийн төслийг тоймлон хүргэж байна.
Хэрэггүй хууль |
Хэрэгтэй хууль |
Итгэлийн зээл олгох тухай хууль Итгэлтгүй иргэндээ Итгэлийн зээлийг олгох тухай хуулийг Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар санаачлан боловсруулж, УИХ-ын даргад энэ оны аравдугаар сарын 2-ны өдөр өргөн барьсан юм. Тус хуулийн зорилт нь өрхийн аж ахуйн болон бичил бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхээр Итгэлийн зээл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших аж. Түүнийг Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн хүнд хамаарагдах бөгөөд эрх зүйн чадамжтай байх шаардлагатай. Зээлд хамрагдахын тулд батлан даалт болон баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй. Бичил бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байна. Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байхаас гадна Зээлийн сангийн хөрөнгө нь олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцжээ. Гэвч энэ нь ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Нүглээ дэнслэх хууль Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Д.Лүндээжанцан нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан билээ. Олон улсад энэ өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна гэж хуулийн төслийн санаачлагчид мэдэгдэж байлаа. Түүнчлэн 2018 оны долдугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг аж. Бүх нийтээр ном уншина УИХ-ын гишүүн А.Ундраа нарын Монгол Улсад албан ёсны Үндэсний номын баярын өдөртэй болохоор хуулийн төсөл боловсруулжээ. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгажээ. Үндэсний номын баярын өдөртэй болсноор хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, хэвлүүлэх, дотооддоо үндэсний уран зохиолын хөгжлийг дэмжих, уншигчдыг багаас нь бэлтгэх, номын зах зээлийг хөгжүүлэх, татварын орчин зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлагтай хэмээн үзэж, хууль боловсруулжээ. Х.Болорчулууны морины “Сэрвээний” тухай хууль УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан “Сэрвээний” хууль буюу “Үндэсний их баяр наадмын тухай хууль. Тодруулбал, Монгол Упсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Энэ үеэр хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна. Тиймээс Монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй” хэмээн үзэж, хууль санаачилжээ. Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан аж. Хүмүүнлэг сэтгэлийг дэмжих хууль УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ард иргэдийнхээ сэтгэлийн боловсролд анхаарч “Хүмүүнлэг сэтгэлийн боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл санаачилсан билээ. Тэрбээр уг хуулийн төслийг УИХ-ын даргад хараахан өргөн бариагүй бөгөөд хуулийн үзэл баримтлалын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц гуайтай санал бодлоо солилцсон аж. Тус хууль хэрэгжсэнээр боловсролын бодлого, сургалтад баримтлах чиглэл, зарчмуудыг давхар хуульчлах аж. |
Тамхины хяналтын тухай хууль УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн төсөл өнөө хэр нь нэр хүндээ олон нийтийн дунд алдаагүй явна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүйгээс гадна гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болгосон юм. Тэр ч бүү хэл Ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглож байлаа. Бага насны хүүхдүүдийг тамхи болон дан тамхидалтад өртөхгүй байх боломжийг хуулиар олгосон юм. Тус хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөнөөс гадна ил задгай газар тамхины цэг нээхийг хуульд тусгасан өгсөн билээ. Хууль хэрэгжсэнээр гудамж, талбайд тамхи татдаг байдал эрс багассанаас гадна УИХ-ын гишүүд хүртэл тусгайлсан цэгт очиж, тамхи татаж олсон НӨАТ-ын тухай хууль УИХ, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны долдугаар сарын 1-нд баталсан НӨАТ-ын тухай хууль билээ. Тус хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн бөгөөд гурван жилийн хугацаанд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдэж иржээ. Тухайлбал, 2016 онд НӨАТ төлүүлэхээр 652.7 тэрбум төгрөгийн татвар ногдуулж, 492.7 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. 2017 онд 699.2 тэрбум төгрөгийг ногдуулж 630.3 тэрбум төгрөг, 2018 онд 828.5 тэрбум төгрөг ногдуулж, 785.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээний дүн 2016 онд 6.6 тэрбум төгрөг, 2017 онд 5.2 тэрбум төгрөг, 2018 онд 13.9 тэрбум буюу сүүлийн гурван жилд 25.7 тэрбум төгрөг болсон байна. Түүнээс гадна иргэдэд нийт худалдан авалтын хоёр хувийг олгож эхэлсэн бөгөөд санхүүгийн хариуцлагыг давхар суулгасан билээ. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль Монгол Улсын хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг болов ч өнөөдрийг хүртэл залуучууд руу чиглэсэн төрийн бодлого, хууль тогтоомж байсангүй. Өөрөөр хэлбэл, залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг сануулсаар байсан билээ. Тэгвэл анх удаа Монголд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдаж, Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах, Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах, Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах, Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан юм. Ингэснээр залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. |