ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

O.Admin
2022-04-20

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийг хянан шалгах, арилжааны банкуудад байршиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн бaйнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим