Ардчилсан намын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эрх баригч хүчин 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Засаглалын хувьд хэрхэн хөгжих тухай ямар заалтыг тусгасан, хэрхэн хэрэгжиж байгаа талаар авч хэлэлцсэн байна. Мөн Засгийн газарт албан шаардлага хүргүүлжээ.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Засгийн газарт хүргүүлж буй албан шаардлагын агуулгыг танилцуулъя. Монгол Улсын эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамжин хязгаарлагдаж байна. Үүн дээр нэмэгдээд ТӨК-уудын борлуулалтын орлого 55 их наяд болсон. Ингэснээр Монгол Улс асар их төржсөн эдийн засагтай улс болж байна. Үүний цаана авлига хээл хахуулийн асуудал гарч байна. Энэ удаад нүүрсний хэрэгтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Зүйл заалт бүрээр намын бүлэг саналаа нэтгэсэн. Хүний өөрийн нам гэхгүй бүх асуудлыг ил болго.
Хоёрдугаарт, МАН-ын мөрийн хөтөлбөр зургаан дэд бүлэг 98 дэд зүйлтэй. Мөрийн хөтөлбөртөө авлига албан тушаалын хэргийг бууруулна, хариуцлага чангатгана гэсэн. 2015 онд олон улсад авлигын индексээр Монгол Улс 75 дугаар байранд явж байсан бол, таван жилийн дараа буюу 2021 онд 105 дугаар байр руу ухарсан байна. Санаачилга гаргахгүй байна. ЖДҮ-ийн сангийн хулгайд 49 албан тушаалтан холбогдож байсан. Концессийн асуудал дэгдэж засаг огцорч, 13 албан тушаалтан холбогдож байв. Хөгжлийн банкны хэрэгт зургаан гишүүн нэр холбогдсон. Хариуцлага тооцсонгүй. Ингээд бодоход өнөөгийн эрх баригчид авилга, албан тушаалын асуудал дээр санаачилга гаргахгүй байна. Гэтэл мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэнэ гэж заасан.
Дараагийн ололт болон дутагдал бол цахим шийдлийг хэрэгжүүлэх “E-mongolia”. Үнэхээр Монголын төр цахимжиж байгаа бол төр жижгэрч, төрийн зардал багасаж, хүний оролцоо буурах ёстой. Гэтэл жил ирэх бүрд уриа лоозон төдий цахимжиж, төрийн зардал, төрийн албан хаагч нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр одоо ам, ажлын зөрүү маш тодорхой харагдаж байна.
Гуравдугаарт, Хэмнэлтийн тухай хууль. 18 их наядын төсвийг хэмнээд байна гэснээ төсөв нь нэмэгдээд байдаг. 18 байснаа 20 болчихлоо. онгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс их орлоготой, өндөр дүнгээр худалдан авалт хийж байна" гэлээ.