ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нүүрсний сонсгол хийж чадаагүй Г.Ганболд ажлаа С.Ганбаатарт өгөх үү

O.Admin
2023-05-15

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч амралтын өдрөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулахаар тойрогтоо ажилласан билээ.

Энэ үеэр иргэд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг болон авлигын гэмт хэрэгт ихээр эгдүүцэж, энэ асуудлуудыг шийдвэрлэхгүй цаг алдаж байгаад бухимдлаа илэрхийлсэн аж.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөө өглөө УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг дуудаж "Нүүрсний сонсголыг хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ" хэмээн сануулжээ.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг хойшлуулах, хэргийн илрүүлэлтийг удаашруулах сонирхлоо ил тод илэрхийлэх болсон тул УИХ-ын гишүүн С.Ганбаатараар сонсголыг удирдуулж, нам харгалзахгүй оролцуулах асуудал яригдсан байна.