Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны аравдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа билээ.
Ерөнхийлөгчийг Сангийн сайд Жавхлан тэргүүтэй Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс дагалдан яваа юм. Тэгвэл тус төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан яваа УИХ-ын гишүүн Т.Доржханд Францын тэргүүн хатагтайгаа сельфи хийж, “got a new gf” гэх тайлбарын хамт өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Гэвч, түүний дагагчид GF гэх товчлол нь “найз охин/girlfriend”, эсвэл “сайн найз/good friend” аль нь болохыг нь ойлголгүй будилж яваа сурагтай. Харин зарим нь УИХ-ын гишүүний хувьд төрийн айлчлалын үеэр тэргүүн хатагтайтай сельфидсэн нь дипломат ёсны хувьд зохимжгүй гэж үзэн шүүмжилж байна.
Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нөхрөөсөө 25 насаар эгч, эдүгээ 70 настай юм.