ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан нам бодлогын зөвлөгөөн хийлээ

O.Admin
2023-10-28

Ардчилсан намын удирдлагуудын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Ганибал, Д.Ганбат Ц.Туваан, Б.Пүрэвдорж болон Улс төрийн зөвлөлийн гишүүд, дэд дарга, нарийн бичгийн дарга, дунд шатны намын удирдлагууд намын бодлого, төлөвлөлт, сонгуулийн стратегийг ярилцан, зөвлөлдлөө.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Зөвшөөрлүүдийг үгүй хийж, тендерүүдийг ил болгоно

Mungkin gambar 1 orang dan teks

-Бидний өнөөдөр энд цугларсан шалтгаан бол бидний үзэл санаа юм. Бид бүгд эрх чөлөөнд хайртай. Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалах үүднээс алс холын аймгуудаас удирдлагууд маань зорин ирлээ. Монгол улсын хөгжил рүү чиглэсэн, үзэл санаан дээр суурилсан нэгдсэн бодлого стратеги хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр жижиг, цомхон бүтэцтэй Засгийн газар, бага татвар юм.

Эд бүгд нийлээд өргүй, чинээлэг амьдралыг авчирдаг. Энд сууж байгаа хүн болгон сэтгэл зүрхэндээ Би Монгол Улсыг өргүй болгосон цагт улс төрөөс гарна гэдэг зорилготой байх хэрэгтэй.Өмч ард түмэн рүү шилжинэ. Өмчгүй нийгэм байгуулах стратеги дээр МАН үүссэн. Харин АН бол өмчтэй иргэдийг бий болгох стратеги дээр үүссэн. Энэ л бидний ялгаа юм. Бид одоо “Өргүй Монгол” гэдэг стратеги руу явах юм. Зөвшөөрлүүдийг үгүй хийж, тендерүүдийг ил болгох болно.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг бодлогоор ажиллана

Mungkin gambar 1 orang dan teks

- Хүнд сорилтын үед Ардчилсан намын чухал хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа хүмүүстээ баярлалаа. Ардчилсан нам нэг тийш болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг хариуцлагатай үүрэг хүлээн ажилласан. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль дээр зөв, зүйтэй олон заалтуудыг санаачлан оруулсан.

Уул уурхайн баялагийг хэрхэн зохистой бодлогын хүрээнд ашиглах, хөгжүүлэх талаар УИХ дахь АН-ын бүлгээс баялагийн сангийн тухай хуулийг санаачлан ажиллаж байна. Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг бодлогоор ажиллана. Мөн ковидын төсвийн асуудал дээр хяналтын сонсгол хийхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулагч иргэн, хувьцаатай иргэн, өсөж үрждэг өмчтэй иргэн болж байж энэ улс орон баяжина. Авлигын үндсийг таслахаар бид энэхүү хуулийг санаачлан ажиллаж байна. Ардчилсан нам иргэдэд боломж, эрх чөлөөг тунхагладаг нам юм. Бид бүгдээрээ иргэддээ итгэл найдварыг өгөхийн төлөө бодлогоор ажиллахыг уриалж байна.

Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа: Бид торгон гараан дээр ирээд байна

Mungkin gambar 1 orang dan teks

- Ардчилсан намынхны хувьд 2024 оны сонгуулийн өмнө нэгдмэл удирдлагатай боллоо. Бид хийх, бүтээх, үр дүнтэй ажиллах торгон гараан дээр ирээд байна. Аливаа улс төрийн нам бодлогын институцтай байж хөгждөг, мөн судалгаанд суурилсан оновчтой бодлогуудыг гаргах зорилгоор улс төрийн намууд стратегийн хүрээлэнг ашигладаг.

Манай хүрээлэнгээс Монгол Улсын хөгжлийн асуудлаар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх эрс шинэчлийн бодлогыг хэрэгжүүлэхэд юу шаардлагатайг тодорхойлох болно. Улс төрийн хүчин болж чадаж байгаа эсэхийг цаг тутам тодорхойлох шаардлагатай. Улсын хөгжлийн бодлого бол үнийн өсөлтгүй байх, инфляцын түвшин бага байх юм. Бид эдгээрийг тогтвортой байлгах судалгаанд суурилсан бодлогыг бий болгох шаардлага бодитоор тулгарч байна.

Улс төрийн зөвлөлийн гишүүн А.Ганбаатар: Улс төрийн төрөлжсөн болон тойруу судалгааг хийнэ

-Ардчилсан намын дарга Л.Гантөмөр санаачилгаар Стратеги бодлогын судалгааны хүрээлэн байгуулан ажиллаж байна. Ялалтын стратеги, намын рейтинг, стратеги бүхий пи ар хийх цогц ажлыг бидний зүгээс зохион байгуулж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан Стратеги бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран “Пи ар лаб”-ын зүгээс хамтран ажиллана.

Улс төрийн төрөлжсөн болон тойруу судалгааг хийнэ. Ардчилсан намын удирдлагуудын зөвлөгөөн амжилттай үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Ардчилсан намын үйл ажиллагааны чиглэл, бодлого, цаашид хэрхэн ажиллах стратегийг хэлэлцэж байгаа юм. Ардчилсан нам асуудлыг сонсдог, бодлогын түвшинд ажилладаг, судалгаанд суурилсан нам байна.

Mungkin gambar 5 orang dan teks

Mungkin gambar 7 orang, mimbar dan teks

Mungkin gambar 7 orang, orang belajar dan teks

Mungkin gambar 5 orang dan teks