ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй”

O.Admin
2023-11-06

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонссон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсвийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол магадланд оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр яриад бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэг бөгөөд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх гэсэн заалтыг бүлэг дэмжлээ.

Мөн мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасахыг дэмжлээ. Уг санал нь байнгын хороон дээр дэмжигдсэн ч цаашид бүлгийн шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа бол хуулийн төслөөр эрүүгийн хуулиар хорих ял оноохоор өргөн барьсан. Ажлын хэсэг дээр эхний удаад шууд хорихгүйгээр Зөрчлийн хуулиар торгох, эрх хасах, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авна. Харин хоёр дахь удаагаа хэргийг үйлдвэл Эрүүгийн хуулиар хорих ял өгдөг байхыг бүлэг дэмжлээ” гэлээ.