ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” юм

O.Admin
2024-03-23

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажиллав.

Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууслаа. Эцэслэсэн мөрийн хөтөлбөрийг АН-ын Улс төрийн зөвлөл сайшаан дэмжсэн бөгөөд өнөөдөр болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах юм.

25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болж байна. Энэ нь  олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.