ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАХН дүрмээ бүртгүүлэв 

O.Admin
2018-09-24

МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирж оролцжээ. Мөн хүсэлт гаргагчдаас МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Тамгын газрын дарга Н.Уламбаяр, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар оролцсон байна. Энэхүү дүрэмд намын дүрэм зөрчсөн гишүүнийг хөөх тухай заалт багтсан байсан гэх мэдээлэл бий. 

МАХН-ын 2018 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг  Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэжээ.