ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: ХҮН хамтарсан Засгийн газраас гарахгүй

O.Admin
2025-03-28

Хөдөлмөрийн үндэсний нам Засгийн газраас гарна, хоёр гишүүн нь энэ асуудлаас болж маргалдсан гэх асуудалд ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд албан ёсоор тайлбар өглөө.

Тэрбээр, "Хамтарсан Засгийн газраас гарна гэсэн ойлголт байхгүй. Дэлхий дахин маш амаргүй байна. Гадаад ертөнц бужигнаж, “Трампын тариф”-аас болж 1945 оны дайнаас өмнөх нөхцөл байдал руу орж ирж байна. Хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф татвараар өрсөлддөг ийм цаг үед жижиг нээлттэй эдийн засаг маш их хохирдог. Амаргүй цаг үед Монгол Улс орж ирлээ. Олон улсын байгууллагууд бүгд үүнийг ярьж байна.

Хөрөнгө оруулагчид ч гацаанд орчихоод байна. Үйлдвэр, худалдаа зогсчихсон. Ийм үед бид дотоодод бужигнаж болохгүй. Тиймээс энэ байр сууриа хатуу хамгаална. Засгийн газраас гарна, орно гэсэн зүйл байхгүйг ойлгочих. Энэ бол санал суудал, эрх мэдэл биш шүү дээ. Дөнгөж далан жилийн дараа хоёрдахь холболтоо хийх гээд явж байгаа нь уйтгартай байгаа биз.

Монгол Улс хөгжихийн тулд хамтраад явах ёстой. Бид дөрвөн жил аль нэг сонгуулиас үл хамааран хамтраад явна аа. Улсын эрх ашиг чухал гэдгийг чухалчилж явна аа. Талцал хуваагдал бидэнд огт хэрэггүй. Бид айхтар зөрчилдөөд, нэг нэгэндээ гар хүрээд явдаг юм биш ээ. Хэвлэлээр дэгсдүүлээд байна. ХҮН-ын зөвлөлийн хурлын үед цаг үеийн асуудлаар байр сууриа хуваалцах үед богино хэмжээний маргаан л болсон байх” гэв.