Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хийх хэлэлцээ хийх ажил үргэлжилж байна хэмээн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдлээ.
Тодруулбал, “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” компаниудтай 34 хувийг төрд буцаан авах асуудлаар хэлэлцээ эхэлжээ.
Ж.Батзандан төлөөлөгч хэлэхдээ "Тооцоо судалгаан дээр үндэслэсэн төсөл, хувилбаруудыг Засгийн газрын Ажлын хэсэгт удахгүй танилцуулна. Мөн улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий орд болох "Нарийн сухайт"-ын бүлэг ордын лиценз эзэмшигч долоон аж ахуйн нэгжийн удирдлагуудад хэлэлцээ хийх урилга хүргүүлээд байна" хэмээлээ.