ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Х.Баттулга Төгрөг нуурын ордыг Хятадуудад зарсан нь үнэн шүү дээ

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хятад хамтрагчтайгаа хамтран хулгайлсан гэх Төгрөг нуурын ордын асуудлыг хөндөв. Тэрбээр, "Х.Баттулга гэж хүн 250 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг гадны дөрвөн иргэнд зарсан" хэмээв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг юм. Монгол Улс даяар тойроод л байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой гэж яриад байгаа энэ хүн өөрөө Төгрөг нуурын ордуудын нэгийг Хятадуудад зарчихсан нь үнэн шүү дээ. 250 сая ам.доллароор зарчихсан нь үнэн шүү дээ. Баянгол, Талх чихэрийг авч байсан хамтрагч нь байдаг биз дээ.

Тэр хүнийх нь нэр биржийн сайт дээр явдаг юм билээ. Н.Учрал сайдын яриад байгаа үнэн шүү дээ. Стратегийн ордыг төрд авах гэж байгаа бол бүгдийг нь УИХ-аар оруулж ирэх ёстой. Нэг зарчмаар хандах ёстой. Бүгдийг нь ний нуугүй ярьцгаая гэж байгаа Н.Учрал сайдын байр суурийг дэмжиж байгаа. Нийтээрээ үүнийг мартчихна гэж бодож болохгүй. 3 тэрбумын нөөцтэй стратегийн ордын бараг хоёрдугаарт байгаа орд шүү. Эдийн засагт нөлөө үзүүлэх энэ том ордыг оффшор бүсэд байрлалтай компаниар дамжуулаад хулгайлчихсан юм билээ шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.