УИХ-ын дарга Н.Учрал Тамгын газрынхаа бүтцийг өөрчилж буй. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаа сольж, Б.Батцэцэг гэх бүсгүйг томилж буй. Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилохоор болжээ.
Б.Төгсбаяр нь 2020 онд Баянзүрх дүүрэгт Хэвлэл мэдээлэл хариуцсан хэлтсийн даргаар төрийн албаны гараагаа эхлүүлж байсан.
БНСУ-ын томоохон их дээд, сургуулийг Улс төр судлал, олон нийттэй харилцах чиглэлээр төгссөн сэтгүүлзүйн мэргэжлийн боловсон хүчин юм.
