ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэв

O.Admin
1 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо. 

МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж,МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.

Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ.Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө. МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.

Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол

- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч

- 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр

- 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр

- 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр

- 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга

- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх

- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч

- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч

- 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч

- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга

- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

- 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд