Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн зарлигаар Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ.
