ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрс арилжлаа

O.Admin
26 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлтэйгөөр арилжааллаа.

Үүнд:

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонн нүүрсийг $61.0-оос $65.5 ам.доллар хүртэл буюу 7.4 хувиар өссөн үнээр арилжаалж, нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл амжилттай хийгдлээ.

Арилжаанд 3 оролцогч оролцож, үнэ 4.5 ам.доллароор өсөв. 1/3 коксжих нүүрс /үнслэг 14–19/ – 64.0 мянган тонн нүүрсийг $88.9-өөс $109.4 ам.доллар хүртэл буюу 23.1 хувиар өссөн үнээр арилжаалж, нийт 7.0 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл амжилттай хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож, үнэ 20.5 ам.доллароор өсөв. 2026 оны байдлаар нийт 139 удаагийн арилжаагаар 7.6 сая тонн нүүрсийг 642.16 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжаалаад байна.