ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Сүхбат: Та нар намайг ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсныг нотолчихоод асуу

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-27

УИХ-ын гишүүн хамаарал бүхий "Батдэлгэр трейд" ХХК жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл түүнээс энэ талаар сэтгүүлчид тодруулах гэсэн боловч бантах, уурлахын хооронд байж, дорвитой хариулт өгсөнгүй.

Зээл авсан уу гэсэн асуултад эрхэм гишүүн "Та бүхнийг би нотлох баримттай юм ярь. Нотлох баримтаа гаргаж ирээд надаас асуу" хэмээн эгдүүцэв. Та авсан гэсэн үг үү гэж асуухад "Өөрийнхөөрөө л бодохгүй юу" хэмээн зугтаж одсон юм.  Тэр аваагүй гэж ам бардам хэлж чадсангүй. Тэгэхээр "Батдэлгэр трейд" ХХК түүний хамаарлынх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан гэдэг мэдээлэл үнэний ортой бололтой.