ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-05

Төрийн ордонд өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу хуралдах ёстой. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй хэмээн мэдэгджээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн асуудал болон Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад тавьсан шаардлагыг хэлэлцэх юм байна.