ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Х.Болорчулуунаа чи зайлаарай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү бухимдлаа илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл нөхцөл байдлыг дүгнэж харахад УИХ-ын даргыг огцруулах гээд хэдэн хүн гүйгээд байх юм. УИХ-ын даргыг огцруулах  хоёр л арга бий. нэг нь Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарах нөгөө нь өөрөө огцрох гэсэн хоёр л арга бий.

Парламентаа өнөөдөр доромжилж хамгийн муухай үүр болчихсон мэтээр ярьж байгаа нь харамсалтай.  Батлан хамгаалахын сайд нь орж ирэхгүй байгаад би айж байна.Тагнуулыг хариуцдаг Ерөнхий сайд нь орж ирэхгүй байна. Мөн төсвийг барьдаг Сангийн сайд нь алга. Гэхдээ би айхгүй.

Та нар хууль бусаар төрийн эрхийг авах  гэж байгаа бол  би хуулийн дагуу  төрийн эрхээ буцааж авахын төлөө байлдана. Би цус асгаруулаад ч тэмцэхэд бэлэн байна. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд зайлаарай. Х.Болорчулуун аа чи зайлаарай. Ер нь  Картаа сугалаад гараад явсан бүх хүн зайлаарай” хэмээн чуулганы танхимаас хөөлөө.