ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын 59 улстөрч шалтгаангүйгээр ажлаа тасалжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-16

Ардын намын улстөрчдийн хагарлаас үүдэж, улсын ажил гацаанд ороод хагас сарын хугацаа өнгөрөв. УИХ-ын дарга М.Энхболдоо суудлаас нь буулгах гэсэн МАН-ын улстөрчдийн тэмцэл эцэст нь төрийн ажил гацах шалтаг болжээ.

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид нь М.Энхболдыгоо зайлуулах гэж чадлаараа тэмцэж буй ч Үндсэн хуульдаа УИХ-ын дарга нь өөрөө татгалзсан, нас барсан, мөн Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл суудлаас нь буулгадаг заалттай. Энэ заалтын алийг нь ч М.Энхболд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эрх баригч намын улстөрчид нь “ажил хаялт” зарласан билээ.

Гэвч, эцсийн дүндээ тэд ажил хаясангүй. Зөвхөн шантааж хийж, улс орны хувь заяагаар тоглож буйн нь илхэн байна. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын 68 гишүүн ажилдаа ирсэн гэж бүртгүүлжээ. Харин начир дээрээ тэд ажлаа огт хийхгүй байгаа. Тухайлбал, өнөөдөр тэд дэд хорооны хуралдаа орж энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэдэг.

Мөн намын бүлэг нь хуралдах ёстой ч МАН-ын ирц бүрдээгүй учраас хурлаа хийгээгүй. Энэ мэтээр бүтэн сарын ажлаа хийгээгүй атлаа ирцээ бүртгүүлж цалингаа цаг хугацаандаа авч байгаадаа ичих хүн энэ төрд алга бололтой. Өнөөдөр албан ёсоор чөлөө гуйсан долоон гишүүн байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад албан ёсны томилолттой яваа бол Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил нарт УИХ-ын даргын захирамжаар Солонгос улсад ажиллах томилолт олгожээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг нар эмнэлгийн чөлөө хүссэн бол чөлөө авсан ганц улстөрч нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байгаа юм. Харин бусад улстөрчид бүгд ажлаа тасалсан гэж дүгнэж болно. АН-ынхан бүлгийн даргаа эзгүй байгаа ч өнөөдөр хуваарь ёсоор хурлаа хийжээ.

Гишүүдийн нэр

Хаашаа явсан

Явах,ирэх хугацаа

Гадаадад: /УИХ-ын даргын захирамжаар томилолт олгогдсон

1

Д.Лүндээжанцан

Солонгос

12.17-12.19

2

Ц.Мөнх-Оргил

Солонгос

12.17-12.19

3

Д.Эрдэнэбат

Солонгос

12.17-12.19

Гадаадад: /Засгийн газрын шийдвэрээр эсвэл олон улсын байгууллагын шугамаар/

1

Д.Цогтбаатар

Япон

12.11-12.20

      Орон нутагт: /Нийслэлийн алслагдсан дүүрэгт/

-

-

-

-

 

 

Чөлөөтэй

 

1

Ц.Гарамжав

-

12.11-12.20

Эмнэлгийн чөлөөтэй

2

 Б.Баттөмөр

 

12.12-12.21

2

С.Чинзориг

-

12.14-12.21

Тасалсан /томилолтгүй/

-

-

-

-

Гишүүдийн тоогоор:

Нийт гишүүдийн тоо

75

Байгаа/байхгүй гишүүдийн тоо

68/7

Гадаадад: /УИХ-аас томилолт олгогдсон/

3

Гадаадад: /Засгийн газрын шийдвэрээр эсвэл олон улсын байгууллагын шугамаар/

1

Орон нутагт:

-

Чөлөөтэй:

1

Эмнэлгийн чөлөөтэй:

2

Тасалсан: /томилолтгүй/

-

Хувь

90.6%