ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Танин мэдэхүйн асуудлаа орхиод шийдэл рүүгээ орооч

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-29

 Агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол яг одоо төрийн ордонд болж байна. Тус сонсголын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Нэлээд олуулаа цугласан байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавих, үр дүнг тодруулах зорилготой хяналтын сонсголыг миний бие санаачилж хийж байгаа юм. Өнгөрсөн жил энэ асуудал дээр онц байдал зарлаач гэж хэлж байсан.

Одоо цөмөөрөө танин мэдэхүйн мэдээллүүд хоорондоо солилцдогоо болимоор байна. Энэ мэдээллүүдийг бид хэдэн жил солилцов. Тоо нь ихсээд, хохирол нь ихсээд л байдаг. Эрх мэдэл, зарцуулах мөнгө нь ихсээд л байдаг. Тэгээд л гадаадын хүмүүс ирчихсэн юм шиг утаа тэгсэн байна, барилга тэгсэн байна. Тэр мөнгө хүрэхгүй байна. Энэ мөнгө хүрэхгүй байна. Тэр тэгээд байна. Энэ ингээд байна гээд л бие бие рүүгээ хараад, чухал царайлаад байх юм. Одоо больё. Шийдэж цөхөөд байх юм ерөөсөө байхгүй.

Сэтгэл зүрх байх юм бол зүгээр л ажил явчихна. Мөнгөгүй гэж ярьдгаа одоо боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэл байдаггүй. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлого гаргасан. Бүх өнцгөөс нь харсан. Хөдөөгөө оруулсан.  Хотоо оруулсан. Ийм сайн хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийг маш олон хүн эсэргүүцнэ. Эсэргүүцэхгүй байхын тулд Улаанбаатар хотын утааны асуудал гэж оруулъя. Хэлэлцээд эхлэхээр нь нэрийг нь солиод “Монгол орныг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болгосон.

Тухайн үед 21 аймгаа авто замаар холбоё гэж ярьж байсан. Хүмүүс их шүүмжилж байсан. Ховд, Хөвсгөл рүү хэдэн хүн очдог гэж зам тавих гээд байгаа юм бэ гэж байсан. Өнөөдөр энэ хөтөлбөр бараг 90 хувьтай байх шиг байна. Алслагдсан 98 сумаа шинэчилье гэж байсан. Сумынхаа эмнэлэг, цэцэрлэг, сургууль захиргаагаа халуун хүйтэн устай болгоё гэсэн. Ингээд 98 сумыг шинэчилье гэтэл харамсалтай нь таван сумыг шинэчлэх мөнгийг шийдсэн. Хоёр сумыг нь Баянхонгор аймагт байгуулсан. Ингээд ажлыг нь зогсоосон. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр энд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүд байна.

Нэг бодолтой нэг шийдэлтэй гармаар байгаа юм. Танин мэдэхүйн асуудлуудаа болиод эндээс нэг шийдэлтэй гаръя. Шийдэл нь юу байна гэвэл хөдөөг хөгжүүлэхийн тулд малчид орлоготой л болох асуудал шүү дээ. Малчдын орлогыг яаж бий болгох юм. Хөдөө аж ахуйн биржтэй болох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн биржийг ХХАА сайд байхдаа эхлүүлж байсан. Одоо хаана, яаж явж байгаа нь бүү мэд. Дарханаас сонгогдсон Хаянхярваа гишүүнтэй ярьж байгаад арьс боловсруулах үйлдвэрээ танай аймагт байгуулъя гэж ярьсан. Энэ асуудал дэмжигдээд хоёр, гурван сарын нүүрийг үзэж байна. Ийм шийдлүүд хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж хот руу чиглэсэн нүүдлийг зогсооно. Хотоо яаж хөгжүүлэх юм. Бид ямар ч замбараагүйгээр хотын газраа зарснаас болж ямар ч төлөвлөлтгүй орон сууцнууд баригдсан. Үүнээс гарахын тулд дагуул хотуудаа байгуулъя.

Дагуул хотуудаа Богд уулын урд байгуулъя гэж 2010 оноос хойш ярилаа. “Шинэ Яармаг” гэж хороолол бариулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг бас л зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж утаанаасаа салъя гэж маш энгийн юм ярьсан. Үүн дээр Засгийн газраас үүргүүдийг өгөөч гэсэн. Үүнийг БХБ-ын сайд, БО-ы сайдуудтай 6-7 удаа уулзаж ярьсан. Н.Цэрэнбат аа чи залуу хүн байна.

Бизнес хийж байсан хүн байна. Энэ асуудлуудыг ингэж шийддэг юм шүү гэж уулзсан. Одоо ойлголт авсан болов уу гэж бодож байна. Тиймээс хөдөөг орлоготой болгохын тулд малчдыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 3-5 жилээр малчдын түүхийн эдийг худалдаж авах гэрээ хийе. Орлоготой болчихсон малчин чинь малаа маллана. Хөдөө аж ахуйн сайдад мөн хэлж байсан. Малыг эрүүлжүүлэх ажил дээр анхаарал тавиарай гэж. Дараагийн сайд болсон Ч.Улаан болонгуут нь зэрэг хоёр цаг энэ талаар ярилцсан.

Энэ уулзалтад Сангийн сайд нь байх ёстой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх ёстой. 2019 оны төсвийг баталсан гээд мөнгө өгөхгүй нь тодорхой. Мөнгөгүй гээд байх юм бол бүх юм бүтэхгүй. Байгалийн асар их баялагтай орон ямар ч эрх мэдэлгүй болсон. Хэдхэн гэр бүл авсан. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр энэ Байнгын хорооны дарга нь утаагүй зуух зарсан компанитай холбоотой хүн байна. Утаагүй зуух гэж байхгүйг дэлхий даяараа нотолчихсон байхад авч ирээд 100-гаад тэрбум төгрөгийн зуух шахчихсан.

Туршилт хийгээд ингээд яваад байгаа. Одоо туршилт дууссан. Маш олон хүүхдийн, маш олон хүний амиар туршигдсан. 2016 оны УИХ-д 45 залуу гишүүн орсон гэж байгаа юм. Энэ гишүүд сэрээд энэ Монгол орны асуудлыг шийдэхийг та бүхнээс хүсэж байна. Одоо танин мэдэхүйн асуултуудаа зогсоогоод шийдэл рүүгээ орвол яасан юм бэ. Хөдөөгөө хөгжүүлэх, хотоо дагуул хотуудаар хөгжүүлэх. Би таван дээд сургуулийнхантай уулзсан.

Бүгдээрээ нүүе гэж байна. Таван сургуулийг дагаад 50 мянган оюутан гараад явчихна гэж байна. Харин Багахангай руу нүүж чадахгүй гэж байгаа юм. Тэнд багш нарын орон сууцыг шийдэж чадаагүй. Шинэ дагуул хотод бол болж байна гэсэн. Гурван яамны санал авсан. Жишээлбэл, БХЯ, УУЯ, ХААХҮЯ энд хотын төвд шахцалдаж байгаад яадаг юм. Энэ асуудлыг Засгийн газарт тавьсан байгаа. Яамд их, дээд сургуулиудыг гаргах юм бол 100-гаад мянган хүн хотоос гарах боломж байгаа юм. Сөүл түгжирлээ яг ингэж шийдсэн. Бусад улсууд ч ингэж шийдсэн. Дэд бүтцээ хийгээд л гаргасан байгаа. Бусад орнуудын шийдсэн туршлагыг судлаад одоогоос есөн  жилийн өмнө батлуулчихсан зүйлд анхаараад, ажил руугаа орооч. Дундаас нь юм “цохидгоо”, дундаас нь юм “цусалдгаа” одоо зогсоогооч ээ. Одоо утаагүй зуух ярихгүй шүү. Одоо асуудлыг язгуураар нь харж байж шийдэхгүй бол болохгүй нь ээ. Өнөөдөр зуух шахсан. Энэ мөнгөн дээр оролцсон хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцож байж энэ ажил урагшилн