ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан нам зургаан дэд даргатай боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-07

Өнгөрөгч амралтын өдрүүдэд 29 жилийн ойгоо тэмдэглэсэн АН-ынхан ҮБХ-ны гишүүдээ батламжлав.

Мөн зургаан дэд даргатай болжээ. Нам ялагдахад орхиж явчихаад, сонгууль дөхөхөд хууль ярьсаар гарч ирсэн улстөрч нар ч тэдний дунд байх аж. Тухайлбал, нэг хэсэгтээ намаасаа гарч, МОАН фракциа нам болгож тусгаарлах нь хэмээн яригдаж байсан Г.Батхүүд дэд даргын албан тушаалыг өгчээ.

Ялагдсан цагаасаа хойш намаа байнга шахуу л муулж байсан Х.Тэмүүжин ч ротацийн сонгуульд оролцсоны хувьд дахин намдаа орж ирэх нүүртэй болж, АН-ын дэд дарга болов. Үүнээс гадна Элчин сайд асан Б.Дэлгэрмаа ч дэд дарга болжээ. АН өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын дэд даргатай байсан. Ийнхүү намын сонгуульт албан тушаалтны орон тоог дахин гурваар нэмэгдүүлжээ.