ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН өнөөдөр нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна

O.Admin
2019-04-28

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх ажээ.  Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн юм байна. Одоо нэр дэвшигчээ эцэслэн тодруулах үлдээд байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар намын гишүүд нь Хэнтийд  Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийг  дэвшүүлэх саналтай байгаа аж. Мөн МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ч дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.

АН-ын хувьд нөхөн сонгуульд  Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон. Бусад намууд сонгуульд хэрхэн оролцох, ямар хүн нэр дэвшүүлэх нь одоогоор тодорхой болоогүй байна.