Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал энэ сарын 7-нд буюу өнөөдөр болох байсан. Гэвч, дотоодод нь үүссэн асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрсэн байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бага хурлыг энэ сарын 15-ны дотор хуралдуулахаар төлөвлөж буй бөгөөд энэ хугацаанд дотоодод үүссэн маргааныг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Харин ажлын хэсгээс дарга нарт зориулсан гэгдээд байгаа 69 квотын асуудлаарх нэгдсэн шийдвэрээ өнөөдөр гаргах юм байна. Ингэснээр Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид дахин хуралдаж, Бага хурлын товоо шинээр зарлахаар хүлээгдэж байгаа юм.