ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ИЗНН: Үндсэн хуульд баялгийг төрийн өмч биш ард түмний өмч болгож өөрчлөх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-18

ИЗНН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг мэдээлэхдээ “Энэ өөрчлөлт эрх ямбаа баталгаажуулж, ядуу иргэд баян төртэй байх бодлогоо хэрэгжүүлэхээр шийдсэн өөрчлөлт. УИХ-ын гишүүдийн санал санаачилга нь Монгол хүн бүр баялгийн эзэн байхыг хангах ёстой. Гэтэл энэ асуудлыг хаясан байна. Ийм нэмэлтээр луйврын тогтолцоог хадгалж үлдэхийг зорьж байгаа нь илт харагдаж байна. Ард түмэн баялгаа мэддэг болсон цагт төр ард түмнээс асуудаг болно. Тиймээс иргэд баялгаа мэддэг болохыг уриалж байгаа юм. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд заасан баялаг төрийн өмч гэснийг ард түмний өмч болгож өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм” хэмээн мэдээллээ.