ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн шинэ байрны ажил эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Сонгинхайрхан дүүрэг 27 жилийн өмнө байгуулагдахдаа цэргийн ангийн казармд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг алба хэлтсүүд нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

Тэгвэл энэ дүүргийн нутгийн захиргааны байрыг шинэчлэх асуудал шийдэгдэж барилгын ажил эхэллээ.  Барилгын ажлыг “Дарцаг ноёд” групп гүйцэтгэх бөгөөд 2020 оны долдугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлсэн байна. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч хүндрэл чирэгдэл багасах юм.

Учир нь хэлтэс албад хол зайтай байрласнаар иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг хэлж байсан юм. Түүнээс гадна нутгийн захиргааны шинэ байранд иргэдэд зориулсан үйлчилгээнүүд байх бөгөөд хамгийн гол нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах юм.