Өчигдрөөс эхлэн Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг эхлүүлж байгаа талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газраас мэдэгдлээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан байдаг.
Тэгвэл хуучин гүүрийг сэргээн засварлах шаардлагатай болсон тул үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байгаа аж.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.