ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-20

Энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Овоот” гэдэг ууланд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат 15 настай Н гэх хүү адуугаа хайхаар гараад ор сураггүй алга боллоо гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын албаны нэг албөан хаагч, нэг нохойтой, мөн цагдаагийн хоёр албан хаагч, ар гэрийн 13 хүн, орон нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажлыг зохион байгуулсан аж.

Улмаар, энэ сарын 18-ны өдөр “Овоот” уулын модноос хүүг эсэн мэнд олжээ. Мөн энэ сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд гурван давхар орон сууцны тагтнаас хүүхэд уналаа гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн аж. Дуудлагын дагуу дөрвөн албан хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан очиж, хүүхдийг эсэн мэнд буулган авч, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Урин дулааны улиралд хүүхдээ хараа хяналтгүй орхих асуудал гарсаар байгаа юм. Иймд эцэг эхчүүд дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа.